MNB WORLD

 

 Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз (Mongolian National Broadcaster, MNB) Монгол улсыг гадаадад сурталчлах, Монгол улсын гадаад дотоод бодлогыг дэлхийн үзэгч сонсогчдод мэдээлэх тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх хүрээнд “MNB WORLD сувгийг нээхээр ажиллаж байна.

 Тус суваг нь МУ-ын телевизийн түүхэн дэх англи хэлээрх анхны суваг болох бөгөөд 2018 онд өдөр бүр 5 цагийн туршилтын эфирийг Монгол улсад, 2019 оноос Азийн 8 улс оронд, 2020 оноос Европ, Америкийн чиглэлд эфирээ цацах юм. 

MNB WORLD суваг Монгол улсыг дэлхий нийттэй холбох мэдээллийн гүүр болох алсын хараатай,    үндэсний   нэгдмэл эрх ашиг, хүсэл зорилго, үнэт зүйл, өв уламжлалаа дээдэлж, Монгол улсын хөгжил дэвшил монгол бахархлыг дэлхий нийтэд таниулах мэдээллийн итгэлтэй эх сурвалж болох зорилготой.   

News Mongolia”, “MNB WORLD Talk show”, “Land of Nomads”, “Generation”, “History of Mongols” зэрэг Монголын түүх, өв соёл, ёс заншил, байгаль орчин, аялал жуулчлал, хүмүүсийн аж амьдралыг харуулсан нэвтрүүлгүүдийг англи хэлээр бэлтгэн олон улсын үзэгч сонсогчдод хүргэх болно.