Байгууллагад нэвтрэх хяналт, хаалга удирдлагын систем нийлүүлэх сонгон шалгаруулалтанд урьж байна

Сонгон шалгаруулалтын нэр: Байгууллагад нэвтрэх хяналт, хаалга удирдлагын систем худалдан авах

Сонгон шалгаруулалтын дугаар: №2017-16

МҮОНРТ-ийн

  • 37ш металл хаалга /нийт 121,2м2/,
  • 62ш соронзон цоож, 1000ш нэвтрэгч карт,
  • Карт уншигч, удирдлагын контроллер бүртгэлийн программ
  • Төв хаалга:

                  Турникен /дан мотортой/               2ш

                  Турникен /давхар мотортой/         2ш

                  Карт уншигч                                    4ш

                  Удирдлагын контроллер                2ш

                     Ачааны шилэн хаалт, хаалга 2ш бараа ажил үйлчилгээг худалдан авахаар сонгон шалгаруулах тендер зарлаж байгаа тул оролцох эрх бүхий аж ахуйн нэгж, албан байгууллагыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна.

Үүнд:

ТАВИГДАХ ТЕХНИКИЙН ШААРДЛАГА:

  1. Эрчим хүчний хэмнэлттэй байх
  2. Засвар үйлчилгээ хийхэд тохиромжтой байх
  3. Өнгө үзэмж сайтай байх
  4. Хүчдэлийн төвшин тодорхой байх
  5. Хэрвээ бууруулагчтай бол түүнийг холбож баталгаа гаргах
  6. Цахилгаан тасарсан тохиолдолд батерейгаар ажиллах
  7. Батарейны ажиллах хугацаа нь баталгаатай байх
  8. Цахилгаан тэжээлийг татахад шаардлагатай монтажийн ажлыг хийж гүйцэтгэхдээ МҮОНРТ-ийн цахилгааны хэсгийн инженер техникийн ажилчдаас
  9. Хаалганы цахилгаан цоож тус бүрийг цахилгааны тэжээлд холбосны дараа дугаарлаж, тэмдэг тэмдэглэгээ хийх
  10. Нийт цахилгаан цоож болон хаалганы мэдээллийг нэгтгэн техникийн паспортжуулна
  11. Бүртгэлийн программ нь хэрэглээний хамгийн энгийн, ойлгомжтой, бусад системтэй холбогдох тал дээр уян байх.

Эрх бүхий этгээд нь сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна.  Үүнд:

  1. Компани, аж ахуйн нэгжийн танилцуулга, туршлага
  2. Компани, аж ахуйн нэгж нь энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх /нотариатаар баталгаажуулсан/
  3. Төлбөрийн хөнгөлөлт –Үнийн хөнгөлөлт
  4. Бараа ажил үйлчилгээ солилцооны /бартер/ хэлбэрээр байж болно.
  5. Үнийн санал ирүүлэх /НӨАТ, гаалийн болон бусад бүх зардал шингэсэн байх/

МҮОНРТ-ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалтад шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэнэ.

Холбогдох материалаа битүүмжлэн 2017 оны 6 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг Хувьсгалын зам-3
МҮОНРТ-ийн байр 2 давхар нягтлан бодогчдын өрөө
 Т.Анхтуяа Утас: 93136030

М.Баярхүү Утас: 99027997


 

Бусадтай хуваалцах

Сэтгэгдэлүүд