"Утааны эсрэг MNB" үзэсгэлэн зохион байгуулна

 

"УТААНЫ ЭСРЭГ MNB" ҮЗЭСГЭЛЭНГИЙН ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ЗОРИЛГО:

Хурдан хугацаанд утааны асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоо, санаачилгыг дэмжих, тэдэнд халаалтын сонголтоо аюулгүй, эдийн засгийн хэмнэлттэйгээр хийх боломжийг олгох, мэдээ, мэдээллээр хангах.

ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТУХАЙ:

МҮОНРТ нь  Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй төрөл бүрийн цахилгаан халаалтын худалдаа эрхлэгч, дулаан алдагдалгүй болон эко төхөөрөмж, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлүүд, "Эко төхөөрөмжийг дэмжигч" Банк, санхүүгийн байгууллагууд, Эрүүл мэндийн байгууллагуудыг танилцуулах  тэднийг нэг дор цуглуулан иргэдийг мэдээ, мэдээллээр хангах, сонголт хийх боломжийг бүрдүүлсэн үзэсгэлэн юм.

ХАМРАХ ХҮРЭЭ:

Нийслэлийн утааны голомт бүхий газрууд болох Баянхошуу, Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй дүүргийн хойд хэсэг Хайлааст, Баянзүрх дүүргийн иргэд тэднийг Дүүргийн болон хорооны засаг даргатай хамтран зохион байгуулалттай хамруулна. Нийслэлийн иргэдийг идэвхтэй оролцуулах зорилгоор үзэсгэлэнгийн тухай мэдээлэл сурталчилгааг МҮОНРТ-ийн 1, 2-р суваг, Үндэсний радио, Р3 ФМ радио, MNB.mn цахим хуудас болон зорилтот нэвтрүүлгүүд, шторк сурталчилгаагаар  олон нийтэд хүргэнэ.

Манай үйл ажиллагааг дэмжиж БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ, Дүүргийн ЗДТГ-ууд болон УБЦТС ТӨК болон эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх газрууд оролцоно.

ҮЗЭСГЭЛЭН БОЛОХ ХУГАЦАА:  28, 29, 30, 31-ний өдрүүдэд

ХААНА: МҮОНРТ-ийн  баруун хойд жигүүрт "MNB event hall"

САНААЧЛАГЧ:  МҮОНРТ

НЭЭЛТ: 2017 оны 1 дүгээр сарын 28-ны 10:00 цагт

10:00-10:30     Урлагийн тоглолт
10:30-11:00     Утааны талаарх видео танилцуулга
12:30-12:45     "Утааны эсрэг MNB" экспо үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа

2017 оны 1 дүгээр сарын 31-ний 17:00 цагт хаалтын үйл ажиллагаа

Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцсоноор гэр хорооллын иргэдэд халаалтын шийдэл хийхэд өөрсдийн бүтээгдэхүүнийг танилцуулах, мөн иргэд эдийн засгийн хэмнэлттэйгээр, хямд үнээр өөрийн гэр орон сууцаа халаах боломжийг олгох, халаалтын шийдлээ танилцуулах, сурталчлах боломжийг олгосон нээлттэй өдөрлөг болно. Үзэсгэлэнгийн туршид "Монголын мэдээ" болон Үндэсний радио, цахим талбараар тухай бүр нь мэдээлнэ.
Мөн Дүүргийн засаг дарга болон хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нартай хамтран тэднийг үзэсгэлэнд оролцуулах түүнчлэн иргэдийг идэвхтэй оролцуулах ажлыг хамтран зохион байгуулна.

ТӨЛБӨР:

- Үзэсгэлэнгийн талбайд "А" стандарт 2х1 харьцаатай 2 м.кв талбай 4 өдрийн турш 100 000 төгрөг

- 1м2 талбай 4 өдрийн турш – 50 000 төгрөг

Жич: Төлбөр хийсэн дарааллын дагуу оролцогчдын хүсэлтээр талбайг хуваарилна. Хүлээн авагч: МҮОНРТ, Төрийн банк 100000198061 тоот данс, Гүйлгээний утга дээр компани нэр, үзэсгэлэн гэж бичиж төлнө.

БҮРТГЭЛ:

Үзэсгэлэнд оролцох сонирхолтой байгууллага, иргэд хүсэлтээ ирүүлж төлбөр төлөн талбайгаа баталгаажуулна. \Талбайн зургийг хавсаргав\ Дэлгэрэнгүй мэдээллийг 89001331, 88104040, 88107855, 86880088,  99075319 тоот утсаар авч болно.

Жич: 2017 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр оролцогч байгууллагууд өөрсдийн талбайд хулдаасан хэвлэл болон босоо стэнд, тоног төхөөрөмж, ширээ, сандлыг байршуулна.

ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:

- Хэт ягаан туяаны болон нам даралтын халаагуур, усан халаагуур, төслийн зуух
- Үртэсэн болон бусад шахмал түлш зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүн
- Автомашинаас гарах агаарын бохирдлыг багасгагч шингэн
- Төрөл бүрийн цахилгаан, хийн болон  усан халаагуур
- Дулаан алдалт багатай нано технологийн  барилгын материал
- Зургаан давхар эсгийтэй тэнцэхүйц гэрийн цахилгаан дулаалга, хаяавч, хөшиг, халаалтын төхөөрөмж
- Тортог шүүгч, цахилгаан бага зарцуулдаг чийдэн
- Дулаан хадгалагч төхөөрөмж
- Галын аюулгүй байдлыг хангахуйц  шаардлага хангасан цахилгааны кабель
- Бусад эко төхөөрөмжүүд
- Агаар цэвэршүүлэгч худалдаа
- Амны хаалт, эрүүл мэндийн бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчид
- Банк санхүүгийн байгууллага
- Эм, эмнэлгийн байгууллага
- УБЦТС ТӨК
- Дүүрэг, хороодын засаг дарга, хэсгийн ахлагч нарыг оролцуулах

Жич: МҮОНРТ нь өөрийн "Монголын мэдээ" болон Үндэсний телевизээр үзэсгэлэн болох гэж байгаа тухай 30 сек шторк цацах, Үндэсний радио болон FM Р3-аар  шторк цацна.

Үзэсгэлэнд оролцогчдын талаарх мэдээ, мэдээллийг тогтмол авч "Монголын мэдээ" сувгаар тухай бүр нь шууд мэдээлэх болно.

Үзэсгэлэнд оролцогчид Үндэсний телевиз болон "Монголын мэдээ"-гээр хөнгөлөлттэй үнээр мэдээ, мэдээлэл өгөх боломжтой.

 

 

Сурталчилгааны төрөл

Телевиз

Үзэсгэлэнд оролцогчид үзүүлэх хөнгөлөлттэй үнэ

Үндсэн үнэ

1

Өглөөний зочин

MNB

 

150000 төг \15 мин\

350000 төг

2

Шууд нэвтрүүлэгт оролцох

 

MM

100000 төг \2 мин\

1мин-100000 төг

3

Өдрийн мэдээ

 

MM

100000 төг \1 мин\

300000 төг

4

Цагийн хүрд

MNB

MM

300000 төг \1 мин\

1000000 төг

 

 

Бусадтай хуваалцах

Сэтгэгдэлүүд