Радио, телевизийн салбарын шилдэг инженер техникийн ажилтнууд өрсөлдлөө

 Монголын радио, телевизийн салбарын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урам зоригийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, салбарын хамт олны хооронд нөхөрлөл, нөхөрсөг хамтын ажиллагааг бэхжүүлэх, шилдэг инженер техникчдийн багийг шалгаруулах зорилгоор МҮОНРТ-ээс "Радио, телевизийн салбарын шилдэг инженер техникийн ажилтнуудыг шалгаруулах мэргэжлийн ур чадварын уралдаан"-ыг өчигдөр /2016.11.25/ зохион байгуулж дүгнэлээ.

Энэхүү тэмцээн нь өнгөрсөн жилийн хувьд зөвхөн МҮОНРТ-ийн инженер техникчдийн дунд явагдаж байсан бол энэ жил хүрээгээ тэлж, салбарын хэмжээнд зохиогдож байгаагаараа онцлог юм. Тэмцээнд МҮОНРТ-ийн 5 багаас гадна MNC телевиз, С1 болон SPS телевизийн хамтарсан баг, Didsh телевизийн инженер техникийн баг урилгаар оролцлоо.
Тэмцээн дуу, дүрс, сүлжээ, онол, схем угсралт гэсэн таван төрлөөр явагдаж, МҮОНРТ-ийн Нэгдүгээр баг тэргүүн байр эзлэн, шилжин явах цомын эзэд боллоо.  Тэмцээний хоёрдугаар байрт МҮОНРТ-ийн 5 дугаар баг шалгарсан бол шүүгчдийн нэрэмжит шагналыг C1, SPSтелевизийн хамтарсан баг хүртсэн байна.

НЭГДҮГЭЭР БАЙРТ: MNB-1 БАГ
 
1. Б.Насанжаргал /Багийн ахлагч, МҮОНРТ-ийн инженер/
2. Р.Бат-Амгалан /МҮОНРТ-ийн ээлжийн инженер/
3. Ж.Баясгалан /МҮОНРТ-ийн инженер/
4. Ж.Батбаяр /МҮОНРТ-ийн инженер/
5. Т.Отгонцэцэг /МҮОНРТ-ийн инженер/

ХОЁРДУГААР БАЙР: MNB-5 БАГ
 
1. Б.Баяраа /Багийн ахлагч, МҮОНРТ-ийн инженер/
2. М.Бямбадорж /МҮОНРТ-ийн инженер/
3. Ц.Цэрэнбаатар /МҮОНРТ-ийн инженер/
4. Э.Эрдэнэшагай /МҮОНРТ-ийн инженер/
5. С.Наранбат /МҮОНРТ-ийн инженер/

ШҮҮГЧДИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ: С1 ТЕЛЕВИЗ, SPS ТЕЛЕВИЗИЙН ХАМТАРСАН БАГ
 
1. Г.Мөнхбаатар /Багийн ахлагч, инженер/
2. О.Золбаяр /Засвар хэмжилтийн инженер/
3. Г.Дүүрэнбаяр /IT Инженер/
4. н. Гантулга /Дүрсийн инженер/
5. н. Эрдэнэ-Очир /Дууны инженер/



























Бусадтай хуваалцах

Сэтгэгдэлүүд