ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗ

Монголын зурагт радиогийн тогтмол нэвтрүүлэг 1967 оны 9 сарын 27 онд анх цацагдаж эхэлсэн. 

Олон Нийтийн телевизийн бүхий л үйл ажиллагааны агуулга, нийтлэлийн бодлого нь Монгол улсын хөгжлийн нэвтэрхий толь болж байдаг. Учир нь манай улсын нийгэм, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, иргэний байгууллагын салбар бүхэнд болж өнгөрсөн түүхэн үйл явдлын лавлах, судар болсон хэдэн зуун нэвтрүүлгийг МҮОНТ-ийн уран бүтээлчид туурвисан.
 Монгол улсын түүхийн сүүлийн 50 жилийг хамтдаа бичилцсэн МҮОНТ нь ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг дээдэлж, “Олон нийтийн радио, телевизийн тухай” хуулийн дагуу улс төр, эдийн засаг, өв соёл, зан заншил, урлаг соёл, цэнгээнт, танин мэдэхүйн өргөн хүрээтэй хөтөлбөрийн бодлого явуулдаг. 
 
Үндэсний Телевиз өдөрт 17 цаг, 7 хоногт 119 цагийн хөтөлбөрийг бэлтгэн хүргэж байна. 
 
 
 
Мэдээ, мэдээлэл, боловсрол, шинжлэх ухаан, танин мэдэхүй, залуучуудад зориулсан нэвтрүүлэг ихэнх хувийг эзэлж байна.