ТҮҮХ, УЛАМЖЛАЛ, ӨВ СОЁЛЫН НЭВТРҮҮЛГИЙН РЕДАКЦ

 “МОНГОЛ ӨВ СОЁЛ” ХӨТӨЛБӨР  

Монгол түмний оюуны болоод ахуйн уламжлалт арга ухаан, биет болоод биет бус өв, ёс заншлыг дэлгэрүүлэн залуу хойч үедээ таниулах, өвлүүлэн үлдээх, өв тээгчдийг олон түмэнд таниулах, дэлхий дахинд сурталчлах нь МҮОНТ-ийн нийтлэлийн бодлогын үндэс бөгөөд энэ хүрээнд бэлтгэж байгаа томоохон нэвтрүүлгийн нэг нь  “Монгол өв соёл” хөтөлбөр юм. “Монгол өв соёл” хөтөлбөр түүх, археологи, бичиг үсгийн дурсгал, биет соёл, биет бус соёл гэсэн үндсэн хэсгүүдтэй бөгөөд түүндээ эрдэмтэн мэргэд, судлаач, өв тээгчдийг урин оролцуулж ярилцахын зэрэгцээ Монголчуудын өдөр тутмын ахуй амьдралын арга ухааныг баримтат уран сайхны хэлбэрээр үзэгч олноо хүргэж байна.
                               
Гарах цаг, давтамж :  14 хоногт 1 удаа / Бямба гараг/
Үргэлжлэх хугацаа: 60 минут 
 
Баримтат уран сайхны нэвтрүүлгийн баг  
Утасны дугаар: 88115073, 86292992
Цахим шуудан: history@mnb.mn 
 
 
 
МИНИЙ АМЬДРАЛ
 
Амьдралын төлөөх зорилгодоо тууштай байж Монгол хүний тэвчээр, тууштай хөдөлмөрч чанарыг харуулан амьдралдаа давтагдашгүй түүхийг бүтээсэн, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн, хүний сайхан сэтгэл, эрхэм чанарыг өөртөө шингээсэн төдийгүй  нийгэм, хамт олон, хүн чанарын бишрэл хүндэтгэл болсон амьдралын эгэл баатарууд болон түмэн олныхоо хайр хүндэтгэлийг даасан нийгэм, урлаг уран сайхны алдартнуудыг таниулцуулах, эдгээр хүмүүсээр дамжуулан олон нийтэд, залууст өөртөө итгэхэд бодит жишээ болох, урам зориг өгөх зорилгоор МҮОНТ 2011 оноос эхлэн Миний амьдрал цуврал нэвтрүүлгийг үзэгчиддээ хүргэж байна.   
Миний амьдрал” нэвтрүүлэг нь 2011 онд “Болор үсэг" наадмын Гран при шагналыг хүртсэн юм.
Төрөл:Баримтат уран сайхны түүхэн хөрөг нэвтрүүлэг                                    
Гарах цаг, давтамж :  14 хоногт 1 удаа / ням гараг/ 21.05
Үргэлжлэх хугацаа: 40 минут