ЗУРАГЛААЧДЫН АЛБА

Монгол улсад 1967 онд анх телевиз үүсэхэд Зураглаачдын алба байгуулагдсан түүхтэй. Зураглаачдын алба 50 гаран жил болж байна. Зураглаач нь камер ажиллуулж, телевизийн нэвтрүүлэг, реклам, видео бичлэг, кино зураг гэх мэт янз бүрийн зориулалтын үзэгдэл буюу дүрсийг уран сайхнаар буулган  үзэгч олны нүдийг баясгаж байдаг. Найруулагчийн хүссэн дүрс эффектийг буулгахад гэрэл, линз, хальс, шүүлт, камерын байрлал зэргийг ашиглаж, камерт буух үзэгдлийн зохиомжийг гарган, телевизийн урлагийг амилуулж байдаг чадварлаг хамт олон юмаа.