СОЁЛ, УРЛАГИЙН НЭВТРҮҮЛГИЙН РЕДАКЦ

 

Соёл, урлагийн нэвтрүүлгийн редакцийн хамт олон 

НЭВТРҮҮЛГҮҮД:

“СОЁЛ-ЭРДЭНЭ” ХӨТӨЛБӨР     

             Монголын урлагийн ертөнцөд болж байгаа онцлох үйл явдал, орчин  цагийн  урлагийн  урсгал чиглэл, өвөрмөц содон шинэ бүтээлүүд, үндэсний  язгуур урлагтай холбоотой танин мэдэхүйн мэдээллийг Соёл-Эрдэнэ хөтөлбөр тогтмол хүргэсээр ирсэн. Соёл-Эрдэнэ хөтөлбөр бол урлаг соёлын салбарынхны талархлыг хүлээсэн үзэгчдэд танигдсан хөтөлбөр юм.

Дүрслэх урлаг, дуу хөгжим, утга зохиол, кино дэлгэц зэрэг урлагийн олон салбарын нэр хүндтэй зочдын ярилцлагыг мэргэшсэн уран бүтээлчид бэлтгэн хүргэдэг.
Гарах цаг : бямба гараг / 21:05 
Үргэлжлэх хугацаа: 60 минут
Урлаг соёлын нэвтрүүлгийн баг
Утасны дугаар: 99124154, 89904154
Цахим шуудан: soyolurlag@mnb.mn 
 
 
ГЭГЭЭН ҮДЭШ ТОК ШОУ 
 
   Монголын урлагийн салбарт авьяас билэг, эрдэм ухаан, чин сэтгэл, хүч хөдөлмөрөө зориулсан сод билэгт хүмүүсийн бүтээн туурвиж үлдээсэн оюуны үнэт бүтээлээр дамжуулж тэдний туулж өнгөрүүлсэн амьдрал, уран бүтээлийн адармаатай түүхийг дэлгэх ток шоу 
 
Гарах цаг : ням гараг / 21:10 сард 1 удаа / 
Үргэлжлэх хугацаа: 80 минут
 
 
ЗҮРХЭНД МӨНХӨРСӨН АЯЛГУУ 
 
Ард түмний сэтгэлд хоногшиж, зүрхэнд мөнхөрсөн дууны уран бүтээлүүдийг түүхэн судалгаа, сонирхолтой тайлбар ярилцлагатайгаар орчин цагийн шилдэг дуучдаар дуулуулан нийтэд хүргэнэ.
 
Гарах цаг : ням гараг / 21:10 сард 1 удаа / 
Үргэлжлэх хугацаа: 60 минут
 
 
УРЛАГ ТЕЛЕ СЭТГҮҮЛ
 
Урлаг соёлын мэдээ, мэдээлэл
 
Гарах цаг : мягмар гараг / 19:30 долоо хоногт 1 удаа / 
Үргэлжлэх хугацаа: 30 минут
 
 
КОНЦЕРТ
 
Үзэгчдийнхээ үдшийн амралтанд зориулсан энэ нэвтрүүлгээр хөгжим, дууны урлагт танигдсан хамтлаг, дуучдын амьд тоглолтыг хүргэхийн зэрэгцээ уран бүтээлчдийг үзэгч, сонсогч, шүтэн бишрэгчидтэй нь уулзуулах болно.
 
Гарах цаг, давтамж : бямба гарагт 14 хоногт 1 удаа    
Үргэлжлэх хугацаа: 60 минут