МОНГОЛЫН МЭДЭЭ СУВАГ

 
1967 оны 9-р сарын 27 ны өдөр Монгол улсад анх телевиз үүсэн байгуулагдахад анхны эфир нь 10 минутын мэдээгээр эхэлж байлаа. Энэ цаг мөчөөс хойш МҮОНТ мэдээ мэдээллийн хөтөлбөрийн түүчээг тасралтгүйгээр 51 дэхь жилдээ авч явна.
МҮОНРТ-ийн Монголын Мэдээ суваг нь:
  • 1991 оны 6-р сараас мэдээний цөм болсон оройны мэдээгээ Цагийн хүрд хэмээн нэрлэж байсан 
  • 1993 оноос ТВМ агентлаг
  • 1997 оноос ММ агентлаг болон үйл ажиллагаагаа өргөжүүлж мэдээ, мэдээллийн төрөлжсөн
     аж ахуйн дотоод тооцоот бүтэц болсон. 
  • 2014 оны 11-р сарын 11-нээс эхэлж мэдээллийн төрөлжсөн суваг болгон өргөжүүлсэн.                   
Монголын Мэдээ сувгийн мэргэжлийн ёс зүйг дээдэлж, итгэл хүлээсэн хүчирхэг баг ажиллаж үйл явдлыг газар дээрээс нь:
  • шууд шуурхай
  • олон нийтийн эрх ашгийн талд     
  • баримттай тэнцвэртэй 
  • олон талын эх сурвалжаас мэдээлэл хүргэж байна.

 Монголын мэдээ телевиз нь 21 аймаг болон дэлхийн 10 гаруй улсад сурвалжлагч томилон ажиллуулж байна.

Агентлагийн хэмжээнд ажилладаг байхдаа өдөрт 2-3 цагийн хөтөлбөр бэлтгэн эфирт нийлүүлдэг байсан бол одоо бие даан өдөр тутам 17 цагийн мэдээ мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийг эфирт нийлүүлдэг. Үүнээс бараг тал хувийг нь буюу  5-6 цагийг шууд эфирээс үзэгчдэд хүргэж байна.

50 гаран жил үзэгчдэд хүрч байгаа Цагийн хүрд хөтөлбөр өнөөдөр ч үнэ цэнээ алдалгүй монголын хамгийн олон үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр хэвээр байна.

үе үеийн  нэвтрүүлэгчид  
“Монголын мэдээ суваг” мэдээ мэдээллийн хөтөлбөрүүдээс гадна уламжлалт Шууд ярилцлагын нэвтрүүлгүүдээ цаг үеийн, онцлох үйл явдлуудын гэрч, шинжээчид, мэргэжилтнүүдийг оролцуулан бэлтгэн хүргэсээр байна.