ХҮҮХЭД, ТАНИН МЭДЭХҮЙН НЭВТРҮҮЛГИЙН РЕДАКЦ

 

ЖИВ ЖИВ сургуулийн өмнөх насныханд зориулсан нэвтрүүлэг

   Эрэгтэй, эмэгтэй хоёр бяцхан Болжмор хүүхэд багачуудын шинэ найз болж, хүсэл мөрөөдөл,сурсан эрдмийг сорьж хөгжилтэй танин мэдэхүйн булангуудаар аялуулна. 
         Давтамж: Даваа гарагт                                            Үргэлжлэх хугацаа: 20 минут
           НИЙГЭМТЭЙ ТАНИЛЦСАН ТҮҮХ дунд ангийнханд зориулсан нэвтрүүлэг

      Сургуулийн дунд ангийнхны төлөөлөл болох 8 хүүхэд байгаль,  нийгмийн амьдралтай дугаар бүртээ танилцана.

  

        Давтамж: Бямба, Ням                                                  Үргэлжлэх хугацаа: 30 минут

 

 

      12/15 дунд ангийнханд зориулсан нэвтрүүлэг

 

     Орчин үеийн хүүхдүүдийн хамгийн эгзэгтэй нас болох 12-15 насныхан буюу Өсвөр насны хүүхдүүдийн  сэтгэл зүй, бие бялдар, оюун санааны өөрчлөлтөд тулгуурлан тэдэнд хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг хүргэх зорилготой зохиомжит нэвтрүүлэг юм. Энэ насныхан өөрсөддөө тулгардаг олон олон асуудлаа өөрсдөө дэвшүүлэн гаргаж хэрхэн зөв арга замаар шийдвэрлэж болохыг үе тэнгийнхэндээ хэлж, зөвлөж, анхааруулж байдгаараа нэвтрүүлэг онцлог юм. 12-15 наснууд аль хэдийнээ өөрсдийгөө том хүн болсон гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй болсон байдаг учир тэдэнд зааварлаж зөвлөхөөс илүү үе тэнгийхнийх нь шууд оролцоотойгоор сургамж, ухаарлыг өгөх нь хамгийн зөв гарц гэдгийг энэ нэвтрүүлэг бэлхнээ батласан юм. Хүүхдийн сэтгэл судлаачдаас өндөр үнэлгээ авсан нэвтрүүлэг юм.

 

        Давтамж: Ням гарагт                                             Үргэлжлэх хугацаа: 30 минут


 BRAIN WAVE дунд, ахлах ангийнханд зориулсан уралдаант нэвтрүүлэг

 

     5 хүүхдийн бүрэлдэхүүнтэй хоёр баг оролцон Англи хэлний мэдлэг, чадвараараа өрсөлдөнө. 

 

      Үргэлжлэх хугацаа: 30 минут


 

ОЮУНДАЛАЙ бага, дунд ангийнханд зориулсан нэвтрүүлэг

 

    Хүүхэд багачуудыг номын ертөнц, үлгэрийн гайхамшигт орноор аялуулах зорилготой. Монгол ардын үлгэрүүдийг оролцогч хүүхдүүд өөрсдөө уншиж мэдээд бие биедээ ярьж өгөхөөс гадна, хүүхдийн номын зохиолчид шилдэг бүтээлүүдээсээ уншигч хүүхдүүддээ дээжлэн ярьж монгол гэрт, монгол ахуй дунд хүүхдүүд хэрхэн номонд дурлаж, эх хэлээ, уран зохиолын хичээлдээ хэрхэн шамдан суралцаж байгааг энэхүү нэвтрүүлгээс үзэх боломжтой. 

 

        Давтамж: Улиралд 2 дугаар                                      Үргэлжлэх хугацаа: 30 минут