Техникийн төв

Техникийн төв нь 2015 оны 03-р сарын 24-ний өдөр эмхлэн байгуулагдсан. Техникийн төв нь  МҮОНРТ-ийн техникийн бодлого тодорхойлох, шинэ техник технологи нэвтрүүлэх, телевизийн 4 суваг, радиогийн 3 сувгийн студиуд, эфирүүдийн тоног төхөөрөмж, явуулын станцууд, гэрэлтүүлэг түүний өргөх буулгах механизмууд, дуу оруулалтын студи, зөөврийн сурвалжлагын болон эвлүүлгийн төхөөрөмжүүдийн байнгын хэвийн, найдвартай ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээг хариуцаж, хяналт тавих, боловсон хүчнээ чадваржуулах талаар мэргэжлийн сургалт явуулах чиг үүрэгтэй ажилладаг.  Түүнчлэн байгууллагын хэрэгцээнд ашиглаж буй санхүү, хүний нөөц, ашиглалт зохицуулалтын системүүд, веб сайт, офиссын хэрэглээний компьютер, тоног төхөөрөмж, дотоод сүлжээ, интернэтийн хэвийн ажиллагааг хангаж, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлийн дагуу хамгаалах, нууцлах, халдлагын талаар шинжилгээ хийх, хамгаалалтын технологи, аргачлалыг байнга хөгжүүлэх, мэдээллийн технологийн үйлчилгээтэй холбоотой хөгжүүлэлт, шинэчлэлтийг хэрэгцээ шаардлага, технологийн дэвшилтэд уялдуулан гүйцэтгэдэг. Техникийн төв нь радиогийн техникийн алба, телевизийн техникийн алба, мэдээллийн технологийн алба гэсэн бүтэцтэй. 

Телевизийн техникийн алба

Радиогийн техникийн алба

Мэдээллийн технологийн алба