ТАЙЗ, ЗУРАГ ЧИМЭГЛЭЛИЙН АЛБА

Телевизийн бүтээл хамтын хөдөлмөр байдаг. Нэвтрүүлгийн эхлэл, төгсгөл, гарчгийн бичвэрээс эхлэн далд чимхлүүр, нүсэр их ажлыг нуруундаа үүрч ирсэн спорт, яруу найргийн мастер, үе үеийн зураач урчуудтай "Уран бүтээлийн үзэсгэлэн"-гээ өдөр бүр цэнхэр дэлгэцээр гаргадаг бахархалтай хамт олон. 

Нийгэм, урлаг, шинжлэх ухаан танин мэдэхүй, хүүхэд өв уламжлал, мэдээ цаг үеийн нэвтрүүлэг, кино, жүжиг зохиомж зэрэг бүхий л төрөл жанрын нэвтрүүлгүүдэд сэтгэн бодох чадвар, хийсвэрлэн сэтгэх, өнгө хэлбэр хэв маяг гаргах зэрэгт авьяас чадвараа зориулан зураач, графикч, мужаан, оёдолчин, тайзны зохион байгуулагч, тайз засагч нар ажилласаар байна.