МҮОНРТ нь 10 жилийн дараа автомашины паркаа шинэчиллээ

 2008 онд автомашины паркаа шинэчилсэн, МҮОНРТ нь 51 жилийн ойгоороо дахин шинэчиллээ.

ОНРТ-ийн тухай хууль болон санхүү, худалдан авалтын хууль тогтоомжийн дагуу нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Моннис ХХК-аас Teana маркийн суудлын автомашин, Sunny маркийн автомашин, Patrol маркийн автомашин зэрэг нийт 12 автомашиныг хүлээж авлаа.

МҮОНРТ-ийн автомашины парк нь радио, телевизийн мэргэжлийн явуулын станц, туулах чадвар бүхий автомашин, микроавтобус, суудлын автомашин зэргээс бүрддэг.

Мөн МҮОНРТ-ийн автобаазын бүх машинд GPS төхөөрөмж суулгасан нь автотээврийн хэрэгслийн аюулгүй байдал, жолооч болон уран бүтээлчдийн амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдал, шатахуун зарцуулалт, байршил тогтооход ач холбогдолтой бөгөөд албаны машиныг тодорхойлсон MNB логог нааж үйлчилгээнд гаргалаа.    

Бусадтай хуваалцах

Сэтгэгдэлүүд