Radio

Монголын үндэсний олон нийтийн Радио

МҮОНРадио нь Монголын Радио, Монголын дуу хоолой, Р3 радио гэсэн 3 сувагтай. МҮОНРадио 3 сувгаар өдөрт 38 цагийн, жилдээ 13,870 цагийн программ бэлтгэн дамжуулдаг. Монголын радио суваг нь 06:00-23:00 цагийн хооронд нийт 17 цаг, Монголын дуу хоолой суваг 17:30, 22:00 цагуудад 30 минутаар тус бүр 5 хэлээр 5 цаг, РЗ радио суваг нь 07:00-23:00 цагийн хооронд нийт 16 цагийн хөтөлбөрийг өдөр бүр бэлтгэн сонсогчиддоо хүргэж байна.

Монголын радио бол монгол орны газар нутгийн онцлог, хүн зоны амьдралын хэв маяг, байгаль цаг агаарын эрс тэс нөхцөлд зохицсон, хамгийн найдвартай, хамгийн хямд төсөр, хамгийн энгүүн, хэрэглэхэд хялбар, мэдээллийг хамгийн богино хугацаанд хүлээн авах боломжтой, хүртээмжийн хувьд хязгааргүй, гайхалтай мэдээллийн хэрэгсэл байсаар ирсэн билээ. Өнөө ч энэ үнэт чанараа алдаагүй бөгөөд телевиз, интернет түлхүү хөгжсөн хэдий ч Алтайн цаадах говь, Хөвсгөлийн тайга, Мэнэнгийн тал, Тамсагийн хязгаарт сонсголын найдвартай бүсэд, цаг агаарын ямар ч нөхцөлд хүрч түгэх мэдээллийн хэрэгсэл хараахан бий болоогүй байна. Дэлгэрэнгүй

Монголын үндэсний олон нийтийн телевиз

Манай онцлог нь нийгмийн бүхий л салбарт өрнөж байгаа үйл явдлыг телевизийн бүхий л төрөл жанраар гаргаж үзүүлдэг.

МҮОНТ нь үзэгчиддээ зориулан 1. 2-р суваг тус бүр 1 хоногт 17 цаг, нийт 12400 цагийн нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж байна. МҮОНТ нийгмийн бүх давхаргад нөлөөлөхүйц хүүхэд залуучууд , боловсрол, уламжлалт ёс заншил, эрүүл мэндийн чиглэлээр нэвтрүүлэг бэлтгэдэг уламжлалаа хадгалан, мэдээ мэдээлэл, хүүхэд сургалт, танин мэдэхүй, нийгмийн чанартай нэвтрүүлгүүдийн цагийг түлхүү нэмэгдүүлж, нийгмийн болон үндэстний цөөнх бүлгүүдийн эрх ашгийг харгалзах замаар бүтэц, зохион байгуулалт, нэвтрүүлгийн бодлогоо боловсронгүй болгох, цогц өөрчлөлтүүдийг хийж байна. Дэлгэрэнгүй

MNB

Бидний эрхэм зорилго Олон нийтийн эрx ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны xөтөч Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх

Олон нийтийн эрx ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны xөтөч, Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх


Шилэн данс

Татвар төлөгчдийн мөнгийг зарцуулж байна гэдэг утгаараа дансны мэдээллээ ил тод, нээлттэй тавих нь төсвийн ерөнхийлөн захирагч нарын үүрэг юм.

Мэдээ мэдээлэл

МҮОНРТ-ийн 2020 оны үйл ажиллагааны хураангуй тайлан
МҮОНРТ-ийн 2019 оны үйл ажиллагааны хураангуй тайлан
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ гишүүд уран бүтээлчидтэй уулзлаа
МҮОНРТ нь 10 жилийн дараа автомашины паркаа шинэчиллээ

Харилцах хаяг

Маркетинг

  • Хаяг: Монгол улс 16061 ,Улаанбаатар-11 Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3. Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
  • Утас: (+976) 11-328334, 99100661
  • Имэйл: marketing@mnb.mn

Ажиллах хуваарь

  • Даваа - Баасан - 09 - 18 цаг
  • Бямба - Уран бүтээлчид ажиллана
  • Ням - Уран бүтээлчид ажиллана