Монголын нэг өдөр нэвтрүүлэг

2014 оны 5 сарын 4 –ноос эхлэн долоо хоног болгоны ням гаригийн 11:10 минутаас үзэгчдэд хүрч эхэлсэн  “Монголын нэг өдөр”  амралтын хөтөлбөр  өнөөдрийг хүртэл үзэгчдийн үзэх дуртай нэвтрүүлгийн тэргүүн эгнээнд  жагссаар байна. Энэ хугацаанд нийт 120 дугаар буюу 12.150  орчим минутын нэвтрүүлгийг бэлтгэн  үзэгчдээ хүргэжээ. Нэвтрүүлэгт оролцсон оролцогч, зрителийн  тоо одоогийн  байдлаар 12  мянга даваад  байна. “Монголын нэг өдөр” нэвтрүүлэг МҮОНТ-ийн 2014 оны шилдэг нэвтрүүлгээр шалгарч байсан.
 “Монголын нэг өдөр” амралтын хөтөлбөр монгол хүний хөгжил, авьяас билэг, дадал чадварт  суурилан хувь хүний үзүүлэлт хийгээд бүлэг хүмүүсийн онцгой содон авьяасыг онцлон харуулахыг зорьдог. Нэвтрүүлэгт дэлхийн дайтад эх орныхоо алдрыг дуурьсгагч Монгол хүн, ардын  уламжлал, өв соёлыг түгээн дэлгэрүүлж яваа өв  тээгчид,  Монгол түмний бахархал болон яваа  энгийн атлаа эгэлгүй нэгнийг урьж  оролцуулсаар ирсэн. Зочид сэдэв хамаарахгүй оролцож нас харгалзахгүй үздэг нь манай нэвтрүүлгийн давуу тал юм. 
Уриа : Монгол хүний ур чадвар авъяас билгийг таниулан дэмжиж ,Монгол тэмүүлэл Монгол бахархлыг бадраана.
Гарах цаг : Ням / 12:00-13:00/ 
Үргэлжлэх хугацаа: 60 минут 
Зорилтот үзэгч: 8+
Цэнгээнт нэвтрүүлгийн баг 
Утасны дугаар: 88076448 , 88067078
Цахим шуудан: ......................................
Нүүр хуудас: Монголын нэг өдөр  MNB