НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН НЭВТРҮҮЛГИЙН РЕДАКЦ
нийгэм, эдийн засгийн нэвтрүүлгийн редакцийн хамт олон
ХИЙГДЭЖ БУЙ НЭВТРҮҮЛГҮҮД:
ЦАГ, ҮЗЭЛ БОДОЛ
Давтамж: Мягмар гарагт Үргэлжлэх хугацаа: 40 минут
НЭЭЛТТЭЙ ХОРОМ нийгмийн ток шоу
Олон нийтийн гэх статустай МҮОНТ нь төр иргэн хоёрын гүүр болон ажиллах үүрэгтэй мэдээллийн байгууллагын хувьд иргэдийн дуу хоолой, үзэл бодлыг хүргэх, бодит байдлыг үнэн бодитоор үзүүлэх үүрэгтэй. “Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлэг 2006 оноос 2018 он хүртэл 7 хоног бүр 1 удаа явдаг байсан. 2018 оноос “Нээлттэй хором” нэртэйгээр нийгэмд тулгамдаж буй халуун сэдвээр тухайн цаг үед нь олон талын эх сурвалжийг оролцуулан хэлэлцэн ярилцдаг. Ингэхдээ дээрх үүргийнхээ дагуу нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлгийн чиглэл, бодлогоо иргэд олон нийтийн өмнө тулгамдсан асуудлыг бодитой, баримттайгаар хөнддөг.
Давтамж: Лхагва, 14 хоногт 1 удаа Үргэлжлэх хугацаа: 60 минут
ЭХ СУРВАЛЖ эрэн сурвалжлах нэвтрүүлэг
Гэр бүлийн хүчирхийлэл, хар тамхи, янхандалт, шашин ба сүсэг бишрэл, агаарын бохирдол, царцаагдсан барилга, хүний амь, архидалт, төсвийн мөнгөний үргүй зардал, уул уурхай, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсролын гээд нийгмийн бүхий л салбарт гажуудал бий болгож, улс орны эрх ашиг, хүний нэр төр, хувь заяаны асуудалтай холбогдолтой асуудлуудыг баримт дээр тулгуурлан үзэгчдийн сонорт хүргэсээр байна.
Давтамж: 14 хоногт 1 удаа Үргэлжлэх хугацаа: 20-30 минут
ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ хуулийн нэвтрүүлэг
Хуульгүй төр гэж байдаггүй. Тиймээс Монгол Улсад хууль, эрх зүйн шинэчлэл хэрхэн хийгдэж байгаа болон хуулийн салбарын үйл ажиллагаа юунд чиглэгдэж байгааг олон нийтэд хүргэхэд нэвтрүүлгийн зорилго оршино. Мөн аливаа хууль хэрэгжүүлдэг байгууллагуудын үйл ажиллагаа иргэддээ чиглэгдэж чадаж байгаа эсэх, хаана хүний эрх хөндөгдөж, ямар хэлбэрээр, яаж зөрчигдөж буй талаарх хууль эрх зүйтэй холбоотой мэдээ мэдээлэл, сурвалжлага, ярилцлагыг үзэгчдэдээ толилуулна.
Давтамж: Даваа гарагт Үргэлжлэх хугацаа: 25 минут
ЭРГЭХ ДӨРВӨН ЦАГ сурвалжлага
Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн ажил, амьдрал, нүүдлийн мал аж ахуйг эрхэлж байгаа малчид, мал аж ахуйн мэргэжилтнүүд, уламжлалт МАА –н бүхий л сэдвээр өгүүлдэг “ Аяны богц“ нэвтрүүлгийн үргэлжлэл болсон энэ нэвтрүүлэг нь 50 дэхь жилдээ үзэгчиддээ хүрч байна. Жилдээ 24 дугаарыг эх орныхоо дөрвөн зүг, найман зовхисоос бэлтгэн хүргэдэг. Ган, зуд, түймэр болон малын гоц халдварт өвчин, малчдын тэтгэвэр тэтгэмжийн асуудал, малчдын өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг төрд хүргэх гүүр болсоор ирсэн.
Давтамж: Ням гарагт сард 1 удаа Үргэлжлэх хугацаа: 30 минут
ОЛОН НИЙТИЙН ЦАГ шууд нэвтрүүлэг
Олон нийтийн статустай МҮОНТ нь төр иргэн хоёрын гүүр болон ажиллах үүрэгтэй мэдээллийн байгууллагын хувьд иргэдийн дуу хоолой, үзэл бодлыг сонсох, нийгмийн өмнө анхаарал татаж байгаа асуултад мэргэжлийн болон албаны хүмүүсээр хариулт өгүүлэх зорилготой. 2008 оноос хойш “Таны үгийг сонсоё”, Иргэн таны төлөө” гэсэн нэртэйгээр явж байсныг 2012 оноос “Олон нийтийн цаг” нэртэйгээр өнөөдрийг хүртэл явуулж байна.
Давтамж: Даваа, Баасан гарагт Үргэлжлэх хугацаа: 30 минут
ИРГЭДИЙН ЭРХЗҮЙН БОЛОВСРОЛД шууд нэвтрүүлэг
МУ-ын ЗГ-аас хэрэгжүүлж байгаа "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх" үндэсний хөтөлбөрийн хүрээнд хууль эрх зүйн мэдээ мэдээллийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэж иргэд олон нийтийн оролцоотойгоор хүргэж байна.
Давтамж: Лхагва гарагт Үргэлжлэх хугацаа: 30 минут
120/80 ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭВТРҮҮЛЭГ
120/80 эрүүл мэндийн хөтөлбөр нь эрүүл мэндийн эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх болон хувь хүний, олон нийтийн эрүүл мэндэд ач тустай, амьдрах ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, мэдээлэл харилцааны зарим хэлбэрт тулгуурласан, суралцах боломжийг олгох гэгээлэг, хүмүүнлэг, ухамсарын өндөр түвшний мэдээлэл өгөх зорилго бүхий нэвтрүүлэг юм.
Давтамж: Ням 14 хоногт 1 удаа Үргэлжлэх хугацаа: 30 минут