МОНГОЛЫН ШИНЭ ӨГЛӨӨ ХӨТӨЛБӨР

 МОНГОЛЫН ШИНЭ ӨГЛӨӨ ХӨТӨЛБӨР

МҮОНТ 2001 оны 2-р сарын 15-наас шинэ өдрийн эхлэл болсон өглөө хөтөлбөрөө үзэгч олондоо хүргэж эхэлсэн юм. Өглөө бүр үзэгч түмнийхээ амар амгаланг мэдэн мэндчилж, танин мэдэхүйн шинэ, сонин мэдээллийг хүргэж, амжилтанд тэмүүлэх хүсэл эрмэлзлэлийг тэтгэн, аз жаргалыг түгээсээр ирсэн Монголын шинэ өглөө хөтөлбөр энэ жил 15 нас хүрч байна. Эрч хүчтэй залуу уран бүтээлчдээс бүрдсэн Монголын шинэ өглөө хөтөлбөрийн баг өглөөг аз жаргал, инээмсэглэлээр угтаж өдрийн турш эрч хүчээр дүүрэн байхад тань туслах хамгийн эртэч, дотны найз тань байхын төлөө ажиллаж байна. Монголын шинэ өглөө хөтөлбөрийн багт санхүү, эдийн засаг, мэдээлэл технологи, сэтгэл судлал, хоол зүй шим судлалын мэргэжлийн зөвлөхүүд мөн ажилладаг юм.
 
 
Гарах цаг : даваа-баасан / 07:10-08:10, бямба-ням / 08:10-09:10
Үргэлжлэх хугацаа: 60 минут
Зорилтот үзэгч: 18+
Монголын шинэ өглөө хөтөлбөрийн баг
Утасны дугаар: 8802-8709
Цахим шуудан: ugluu@mnb.mn