Дууны найруулагч, нэвтрүүлэгчдийн алба

 МҮОНРТ-ийн бүтэц зохион байгуулалтын хүрээнд уран бүтээлийн уялдаа холбоог сайжруулах зорилгоор  дууны найруулагч, дуу оруулагч, нэвтрүүлэгчдийг нэгтгэн Дууны найруулагч, нэвтрүүлэгчдийн албыг 2015 оны 2-р сарын 24-нд байгуулсан. Энэ хугацаанд ДННА-ний дууны найруулагчид нь  Ашиглалт зохицуулалтын албаны  төлөвлөсөн дуудлага хувиарын дагуу  “МNB-Үндэсний телевиз”,  “MNB-Мэдээллийн суваг”  телевизийн өдөр тутмын болоод орон нутгаас бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлэг, шууд хөтөлбөрт  ажил гүйцэтгэж байна. Мөн тус албаны нэвтрүүлэгчид нь Радиогийн 3 сувгийн 34 цагийн эфир нийтлэл нэвтрүүлэг, телевизийн ММ агентлагийн мэдээ мэдээлэл, 1, 2-р сувгийн хөтөлбөрт нэвтрүүлэгч хөтлөгчөөр ажиллахын дээр кинонд дуу оруулагч жүжигчид маань олон арван кино, телевизийн бүтээлүүд дээр ажиллан олон түмэндээ хүргэж байна.